Хөвсгөл нуур
6. Хөвсгөл нуур (Хөвсгөл аймаг)
Хөвсгөл нуур нь Монгол улсын хойд хэсэгт Оросын Холбооны Улсын хилийн ойролцоо орших томоохон хэмжээний цэнгэг уст нуур бөгөөд улсын хэмжээнд төдийгүй Төв Азийн хамгийн гүн, цэнгэг нуур юм. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4% болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурт Хадан Хүй, Далайн хүй, Модон хүй, Бага хүй гэдэг 4 арал байгаагаас хамгийн том нь түүний төвд буй Далайн хүйс арал болно. Усны мандлаас 126 м өндөр бөгөөд 3 км 36 км урт, 2 км өргөн, 5,8 хавт.дөр.км талбайтай нилдээ ой модоор хучигдсан үзэсгэлэнт энэ арлын эргийн шугамын урт 8,5 км хүрнэ.
Comments
Post a Comment