8. Увс нуур /Увс аймаг-Их нууруудын хотгор/ Увс нуур нь Монгол улсын Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Монгол орны хамгийн том нуур юм. Уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км, 3350 ам км талбай эзэлнэ. Нас нь 200 сая гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана. Увс нуур Их нууруудын хотгорын хойд захад байх бөгөөд далайн төвшнөөс 759 м өндөрт тогтжээ. Энэхүү нуур нь давсны нөөцтэй. Энэ нуурын хөвөөг тойрон Тэс, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Тариалан, Улаангом, Түргэн, Сагил, Давст зэрэг сумын ардууд нүүдэллэн амьдарна. Увс нуурт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур, 362 төрлийн нүүдлийн шувууд урин дулааны улиралд ирнэ. Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан байгааг эрдэмтэд тогтоожээ. Төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л шинжийг тусгасан ландшафтын сонгодог жишээ нь Увс нуурын ай сав ...
Comments
Post a Comment