Posts

Бурхан . Халдун уул болон Чингис хааны түүхэн дурсгалт газар нутгууд

Бурхан 1. Халдун уул болон Чингис хааны түүхэн дурсгалт газар нутгууд Эзэн Чингэсийн үеэс өнөөг хүртэл тахин шүтэж,хайрлан хамгаалж ирсэн уул усны нэг бол Бурхан Халдун уул юм.Монголын эртний сурвалж бичиг “Монголын нууц товчоон”-д өгүүлсэнээр Их эзэн Чингэс хаан хойч үедээ эрхэмлэн захиж гэрээсэлсэн нь: ... Өндөр дээд Бурхан Халдун чамайг Өглөө бүр мялааж байя, Өдөр бүр тахиж байя, Үрийн үрд үүрд тахиж Үе тутам үргэлж шүтье... хэмээжээ. Энэхүү шүтэлгэт Бурхан Халдун уул Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Хэрлэн голын эхний баруун гар талын цутгал болох Богдын голын эхэнд далайн түвшнээс дээш 2361.5 м өндөрт өргөгдөн оршино. Бурхан Халдун уул Улаанбаатар хотоос шулуунаар 186 (279) км, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас шулуунаар 75 (86) км зайд оршдог.Уг уулын төрийн тахилгыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар 1995 оноос эхлэн дөрвөн жил тутамд тахиж байхаар болсон билээ.

Увс нуур /Увс аймаг-Их нууруудын хотгор

8. Увс нуур /Увс аймаг-Их нууруудын хотгор/ Увс нуур нь Монгол улсын Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Монгол орны хамгийн том нуур юм. Уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км, 3350 ам км талбай эзэлнэ. Нас нь 200 сая гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана. Увс нуур Их нууруудын хотгорын хойд захад байх бөгөөд далайн төвшнөөс 759 м өндөрт тогтжээ. Энэхүү нуур нь давсны нөөцтэй. Энэ нуурын хөвөөг тойрон Тэс, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Тариалан, Улаангом, Түргэн, Сагил, Давст зэрэг сумын ардууд нүүдэллэн амьдарна. Увс нуурт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур, 362 төрлийн нүүдлийн шувууд урин дулааны улиралд ирнэ. Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан байгааг эрдэмтэд тогтоожээ. Төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л шинжийг тусгасан ландшафтын сонгодог жишээ нь Увс нуурын ай сав ...

XIII зуун цогцолбор, Чингис хааны морьт хөшөө, Алтан ташуур цогцолбор (Төв аймгийн Эрдэнэ сум)

7. XIII зуун цогцолбор, Чингис хааны морьт хөшөө, Алтан ташуур цогцолбор (Төв аймгийн Эрдэнэ сум) Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий. Энд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхоно. Дараа нь морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой. Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа ажээ. Барилгын дотор талд уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөө, биллярд өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээ...

Хөвсгөл нуур

6. Хөвсгөл нуур (Хөвсгөл аймаг) Хөвсгөл нуур нь Монгол улсын хойд хэсэгт Оросын Холбооны Улсын хилийн ойролцоо орших томоохон хэмжээний цэнгэг уст нуур бөгөөд улсын хэмжээнд төдийгүй Төв Азийн хамгийн гүн, цэнгэг нуур юм. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4% болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурт Хадан Хүй, Далайн хүй, Модон хүй, Бага хүй гэдэг 4 арал байгаагаас хамгийн том нь түүний төвд буй Далайн хүйс арал болно. Усны мандлаас 126 м өндөр бөгөөд 3 км 36 км урт, 2 км өргөн, 5,8 хавт.дөр.км талбайтай нилдээ ой модоор хучигдсан үзэсгэлэнт энэ арлын эргийн шугамын урт 8,5 км хүрнэ.

Эрдэнэ зуу хийд

5. Эрдэнэзуу хийд, Занабазарын шилдэг бүтээлүүд (Өвөрхангай аймгийн Хархорин сум) Эрдэнэ зуу нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурханы шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг. 1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт Гутгаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Ийнхүү хийд босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг. 1939 онд коммунист удирдагч Хорлоогийн Чойбалсангийн удирдлага дор Монголын олон зуун сүм хийдийг устгаж, арван мянга гаруй ламыг хядсан их хядлага энэ хийдийг тойрсонгүй. Гурван жижиг сүм, суврагууд бүхий гадна хана л үлдсэн бөгөөд сүмүү...

Ноён уулын хүннүгийн булш

4. Ноён уулын Хүннүгийн булш (Төв аймгийн Батсүмбэр сум) Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг нь Хүннү судлал юм. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгосын хойгт хүрч байв. Хүннү нар нь Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Түүхэнд нэрээ дуурсгасан Хүннүгийн археологийн дурсгалыг малтан шинжлэх ажлыг эхлүүлсэн судлаач бол Ю.Д.Талько Грынцевич юм. Тэрээр 100 орчим булшийг малтаж судлаж байжээ. Хүннүгийн түүх соёлын ул мөр, булш бунханууд Монгол нутагт олон. Үүнд: Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Эгийн гол, Туул голын хөндий Морин толгой, Бага газрын чулуу гэх мэт олон дурсгалт газрууд бий. Эдгээрийн дотроос Ноён уулаас олдсон олдворууд чухал байр суурьтай. 1912 онд Богд хаант Монгол Улсын нийслэл Өргөө...